Өмнөговь аймгийн Засаг даргын хууль бус захирамж гаргасан асуудлаар шүүхэд дуудагджээ

Хуулиас дээгүүр эрх мэдэл бүхий Засаг дарга нар хууль зөрчсөн шийдвэр гаргаж Популизм хийсээр байна. Хөдөө орон нутгуудад электрон тамхины хэрэглээг бууруулахын тулд борлуулалтыг зогсоох шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн. Уг шийдвэрийн түүчээ нь Хэнтий аймаг бөгөөд Өмнөговь аймгаар үргэлжилсэн юм.

Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэнэлектрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргасан.

Улмаар
хориглосон шийдвэр гарсан хугацаанд багтааж, электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалддаг аж ахуйн нэгж байгууллагууд дахин худалдан борлуулахгүй байхыг анхааруулсан байна.

“А/607 гэх захирамжын дагуу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд электрон тамхийг худалдаалахыг хориглож байгаа боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд электрон тамхийг хязгаарлах, хориглох тухай үндэслэл байхгүй”

Тэгвэл дөрөвдүгээр сарын 24-ны  Засаг даргын уг захирамжийг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн үйлдэлхэмээн үзэж шүүхэд өгсөн байна. Тодруулбал уг захирамжнь Захиргааны ерөнхий хуулийн 59.1 заалт дахь Захиргааны ерөнхий хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн нь ийнхүүшүүхэд дуудагдах шалтгаан болжээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал ч мөн аймагтаа электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглоод буй нь “Захиргааны хэм хэмжээн”-ий актыг буруу ашигласны улмаас удахгүй шүүхэд дуудагдах нь тодорхой болж байна

59.1.Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайланэрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавалдагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл ньбайнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Тайлбар: “Гадагш чиглэсэнгэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үрдагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохионбайгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыгойлгоно.”

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *